ҮР ДҮН: 449611-449620 ХҮРТЭЛ / НИЙТ: 514035

Орон нутгийн иргэдэд бичил зээл олгожээ

Хэнтий аймаг дахь “Монголын алт” ХХК-ийн байгуулсан “Номт Тайшир” сангийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 20 сая төгрөгийн зээлийг нийт орон нутгийн 11 иргэнд олгосон бол 2009 онд олгосон зээлийн эргэн төлөлтийн мөнгийг нэн ядуу 10 иргэнд эмчилгээ хийлгэхэд нь зориулж зээлээр олгожээ.

Цэнхэрмандал сум гэрэлтүүлэгтэй болжээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд иргэдийн хуримтлалын зургаан бүлэг байгуулагдаж, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв буюу АССА хөгжлийн сангаас долоон сая төгрөгийн төслийн санжүүжилт авч ажиллаж байна.

Багийн засаг дарга нар унаатай болжээ

Төрийн албыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулах зорилгоор Хэнтий аймгийн хэмжээнд “Багийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд нийт 76 багийн засаг даргыг унаагаар, 83 багийн даргад зургийн аппарат олгож, долоон сумын 11 багийн төвийг шинээр барьж бүх багийн тохижилтод зориулж тус бүр хоёр сая төгрөгийн санхүүжилт олгон дэмжлэг үзүүлсэн байна.

Б.Хурцын шүүх хурал нөгөөдөр болно

Их Британийн “Court of Magistrate of Westminster” шүүх танхимд нөгөөдөр Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал болно.

Шинээр 152 ажлын байр бий болгов

Хэнтий аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж Хаан банкаар дамжуулан 650 сая төгрөг, Хас банкны 2009 онд олгосон зээлийн эргэн төлөлтөөс 166 сая төгрөгийн хөнгөлттэй зээл олгож, үүний үр дүнд 15 үйлдвэрлэл шинээр байгуулагдаж, 12 үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөтгөн, шинээр 152 ажлын байр бий болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж