ҮР ДҮН: 449491-449500 ХҮРТЭЛ / НИЙТ: 509554

Мюллер, Форлан, Касильяс нар шагналаа гардан авлаа

Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр од болон гялалзаж, шагналын эзэд болцгоосон Диего Форлан, Томаш Мюллер, Икер Касильяс нар өчигдөр Германы Нюрнберг хотод болсон ёслолын үйл ажиллагааны үеэр шагналаа гардан авсан байна.

Завхан аймагт 35-40 хэм хүйтэрч, хонов

Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй бөгөөд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутгаар салхи баруунаас секундэд 12-14 метр хүрч ширүүсч, Завхан аймгийн зарим сумдаар шөнөдөө 35-40 градус хүйтэрч хоносон байна.

Өнгөрсөн хоногт шүлхийн халдвар нэмэгдээгүй

Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий, Төв, Говь-Сүмбэр аймгуудын 25 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 25 мянга 933 толгой мал өвчилсөнийг бүрэн устгаад байна.

Берлусконид итгэл үзүүлэв

Италийн парламентын доод танхим тус орны ерөнхий сайдад итгэл үзүүлэх талаар санал хураалт явуулан 314 хүн түүнийг дэмжиж, 311 хүн эсрэг санал өгөв.

“Бид мартахгүй” өдөрлөг боллоо

Өнөөдөр буюу энэ сарын 15-нд “Бид мартахгүй” нэртэй өдөрлөгийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгууллаа.

Хятадын зургаан муж ДНБ-ээр Оросыг гүйцэнэ

Британийн HSBC банкны судалгааны дагуу Хятадын зургаан мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 он гэхэд Орос, Канад мэтийн орнуудынхаас давсан байх бөгөөд эдгээр мужуудын үйлдвэрлэлийн нийлбэр нь өнөөгийн валютын ханшаар нэг их наядаас давсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж