ҮР ДҮН: 448971-448980 ХҮРТЭЛ / НИЙТ: 514035

Белорусийн ерөнхийлөгч Польшид зорчихгүй

Польшийн засгийн газар хөрш орон болох Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенког ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан сөрөг хүчний идэвхтнүүдийг залхаан цээрлүүлсний хариу болгож, түүнийг Польш улсад нэвтрэн орох эрхийг нь хориглосон тухай мэдээлжээ.

Мачу Пикчийн 46000 үзвэрийг буцааж өгнө

АНУ-ын Йелийн их сургуулийн археологийн салбарын төлөөлөгчид Перу улсын Куско хотод хүрэлцэн ирж, эртний индианчуудын Мачу Пикчу хотын балгасаас олсон 46000 ширхэг түүхийн үнэт үзвэрийг буцаан өгөх бэлтгэл ажилдаа оржээ.

Америкчууд “Wikileaks”-ыг буруушаажээ

АНУ-ын иргэдийн гурваны хоёр хувь нь Викиликсийн Ирак болон Афганистан дахь дайны үйл явц болон АНУ-ын дипломат албаны 250000 баримт материалыг хэвлэн нийтэлж эхэлснийг санал үл нийцэн буруушааж байгаа тухай судалгаа гарчээ.

Үл үзэгдэх сөнөөгч онгоц бүтээж байна

БНХАУ радарт үл үзэгдэх сөнөөгч онгоц бүтээж байгаа тухай “Kanwa Asien Defense” сэтгүүлийг үндэслэн байгуулагч Андрей Пинков Тайваний мэдээллийн төв Агентлагт мэдээлсэн байна.

Макао дээд амжилт тогтоов

Хятадын засаг захиргааны тусгай бүс Макао тоглоомын хууль ёсны бизнесээр орло­гын дээд амжилтыг тогтоон өнгөрсөн онд 188,34 тэрбум патак (23,5 тэрбум ам. доллар) олсон гэж Associated Press мэдээлж байна. Казино 2010 онд өмнөх жилийн үзүүлэлтээс 57 хувиар их орлого олжээ.

Отгоо хамгийн зоригтой нь

Кино дэлгэцийн урлагт хөл тавьж, өөрийн гэсэн өнгө төрх авьяасаараа олонд танигдсан Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Г.Отгонцэцэг шинэ залуу жүжигчид дундаа хамгийн зорьмог нь гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж