ҮР ДҮН: 448921-448930 ХҮРТЭЛ / НИЙТ: 514040

Хүний аминд хүрсэн бүлэг этгээдийг шүүнэ

Баян-Зүрх дүүргийн нутаг дэвсгэрт барилгын компанид ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Ү Жин Пүгийн амь насыг бүрэлгэсэн, мөн Хан-Уул, Баянзүрх дүүрэгт 30 гаруй үйлдлээр бусдын биед халдаж дээрэм хийсэн 10 хүнд холбогдох хэргийг маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэнэ.

Ираны Шахын хүү амиа хорложээ

Ираны Шахын бага хүү Алиреза Пахлави АНУ-д амиа хорложээ. Пахлавигийн гэр бүл уг мэдээг сонсоод ихэд цочирдсон тухай Алирезагийн ах Ираны өмнөх хаан ширээ залгамжлах хунтайж Реза Пахлави мэдэгдсэн байна.

Киркоров: Сөрөг баатар

ОХУ-ын нэрт эстрадын дуучин Филипп Киркоров өнгөрсөн жилийн хэвлэл мэдээллийн сөрөг баатраар шалгарчээ.

АНУ-ын элч Өмнөд Солонгост ирэв

АНУ-аас Хойд Солонгосын тусгай элч мягмар гаригт Өмнөд Солонгос улсад ирж, Солонгосын хойгийн асуудлаар дараах алхмуудаа ярилцаж байна.

Хүүхдийн гэмт хэргийг шүүхээр шийдэхийг эсэргүүцжээ

Английн Цагдаагийн газар болон Шүүхээс гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн хэргийг Англи, Уэльсийн Эзэн хааны шүүхээр шийдвэрлэхээ зогсоохыг засгийн газарт хандан уриалж, оронд нь хохирогчдод учирсан хохирлыг барагдуулах хурлаар хүүхдүүдийн үйлдсэн хэргийг шийдвэрлэж байхыг хүсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж