Туулай жилийн босгон дээр Ерөнхийлөгчөөс Монгол улсын Алдарт уяач цол гардан авсан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Бат-Өлзийн Отгоннасан шинийн зургаанд цолны мялаалгад зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулсан бол шинийн 15 –ны билэгт сайн өдөр Арвагар хээрийнхээ морь барианы төв дээр Азарга их насны хурдан хүлэг уралдуулан, уяачиддаа хүндэтгэл үзүүллээ.