ҮР ДҮН: 445611-445620 ХҮРТЭЛ / НИЙТ: 514324

Ө.Хэрлэнчимэг нарын шүүх хурал маргааш болно

Насанд хүрээгүй охины амь нас санаатай хохироосон хэрэгт яллагдагчаар татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд 09.30 цагт эхэлнэ.

Хүн худалдаалсан хэргийг мөрдөн байцаалтад буцаав

БНХАУ-ын Эрээн хотод ажилд зуучлах нэрээр насанд хүрээгүй зургаан охиныг хил дамнуулан худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Атартуяа С.Энхжаргал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн дүүргийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн өчигдөр хянан хэлэлцэж нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Шинжээчдийн дүгнэлттэй танилцаж эхэллээ

“Зоос” банкны хэрэгтэй холбогдуулан цагдаа, прокурорын байгууллагаас томилогдсон албан ёсны шинжээчид дүгнэлт гаргасан тул уг хэрэгт сэжигтнээр татагдсан тус банкны захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ын дарга Д.Батбаяр нар шинжээчдийн гаргасан дүгнэлттэй танилцаж эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж