ҮР ДҮН: 440431-440440 ХҮРТЭЛ / НИЙТ: 509536

Sony Ericsson-ийн ашиг буурчээ

Гар утас үйлдвэрлэгч Sony Ericsson компаний ашиг 2010 оны эцсийн байдлаар төлөвлөж байсан хэмжээнд хүрээгүй байна.

Британийн төлөөлөгчид Шинэ Зеландад хүрэлцэн ирлээ

Британийн Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга Уилльям Хааг болон Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Лаим Фокс нар нэгдүгээр сарын 20-нд Шинэ Зеландын Окланд хотноо хоёр улсын уулзалтанд оролцохоор хүрэлцэн ирлээ.

Шинээр жуулчны бааз байгуулагдлаа

Хөдөөгийн нөхцөлд амрах хүний тав тухыг төвийнхөөс ч илүү шийдэж чадсан жуулчны бааз буйд нутагт ажиллаж байна гэвэл та итгэх үү? “Wood house” нэртэй жуулчны бааз Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгальд түшиглэн байгуулагдаад удаагүй байна.

Австрали Энэтхэгт татгалзсан хариу өглөө

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд СМ Кришна Австрали, Энэтхэгийн Гадаад хэргийн яамдуудын хооронд жил бүр зохион байгуулдаг уламжлал болсон уулзалтанд оролцохоор лхагва гаригт Австралид хүрэлцэн иржээ.

Зуухнаас болж золгүй хэрэг гарчээ

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвд өвөлжиж байсан Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харъяат иргэн У-ын дөрвөн ханатай гэр шатаж, тэдний дөрвөн хүүхэд амь насаа алдсан золгүй явдал болсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж