ҮР ДҮН: 440091-440100 ХҮРТЭЛ / НИЙТ: 514338

Ууртай Казинс шийтгүүллээ

“Сакраменто Кингс” багийн рүүки ДеМаркус Казинс багаасаа шийтгэл хүлээлээ. Багийнхаа тоглогчтой хувцас солих өрөөнд муудалцан зодоон үүсгэсэн гэж түүнийг нэг тоглолтоор шийтгүүлсэн байна.

Форсберг зодог тайллаа

Петр Форсберг мөсөн талбайдаа эргэн ирээд “Колорадо Аваленш”-ийн төлөө хоёрхон тоглолт хийгээд зодог тайлах боллоо. Шведийн домогт тоглогч маань хэд хэдэн удаа эргэн ирэлт хийж байсан ч энэ удаад шийдвэрээ дахин өөрчлөхгүй бололтой.

”Sweetymotion”-ны Чикагод тоглолтоо хийлээ

Sweetymotion хамтлаг болон продюссер Чинбаа нар өнгөрсөн 12-ны өдөр буюу хоёр хоногийн өмнө АНУ-ын Чикаго-д тоглолтоо хийлээ. Тэдний энэ удаагийн тоглолтыг Америкт байгаа монголчууд маш сайхан хүлээж авсан гэнэ.

Монголын соёлын өдрүүд боллоо

АНУ-ын Калифорни мужийн Беркли хотод Монголын соёлын өдрүүдийг энэ сарын 2-6-нд зохион байгууллаа. Уг арга хэмжээг Калифорнийн их сургууль, Стэнфордын их сургууль хамтран зохион байгуулсан байна.

Н.Мөнх-Оргилын өмгөөлөгч шүүхийн шийдвэр авчээ

Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, амь насыг нь егүүтгэсэн жигшүүрт хэрэг үйлдсэн болох нь ДНК-ийн шинжилгээгээр нотлогдож шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Н.Мөнх-Оргилын давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр өмгөөлөгч Р.Насанжаргал төлөөлөн авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж