ҮР ДҮН: 437431-437440 ХҮРТЭЛ / НИЙТ: 514338

Нью-Йоркийнхон нийтийн газарт тамхи татахгүй

Нью-Йорк хотын оршин суугчдыг ирэх тавдугаар сараас эхлэн далайн эргийн наран шарлага, амралтын газар, явган хүний зам болон олон нийтийн бусад байр, талбайд тамхи татахыг хориглох шийдвэр гаргажээ.

Английн шүүх Ассанжийг шилжүүлэхээр шийдвэрлэв

Викиликсийг үндэслэн байгуулагч Жулиан Ассанжийг Шведийн талд хүлээлгэн өгөхөөр английн нэгэн шүүх пүрэв гаригт шийдвэрлэжээ. Ассанжид шведийн иргэн хоёр эмэгтэйтэй бэлгийн таарамжгүй харьцаанд орсон гэсэн ял тулгаж байгаа аж.

Ливиэс цагаачлан ирэгсэд 1,5 саяд хүрч магадгүй

Хилийн хяналтын европийн Агентлагийн дэд ерөнхий захирал Хил Ариас Фернандесийн мэдээлснээр Ливиэс 1,5 сая хүртэл хүмүүс цагаачлан ирж магадгүй бөгөөд тэдгээрийн дотор цагаачлах шаардлагагүй боловч Ливид бүрэлдэн бий болж буй мөрдөн мөшгөх, залхаан цээрлүүлэх нөхцөл байдлаас улбаалан олон тооны ливи иргэд багтан орох юм гэсэн байна.

Кейси Стонер Сепангт рекорд тогтоолоо

Мотоциклийн тойрог замын уралдааны элит ангилал болох MotoGP-гийн улирлын өмнөх сүүлийн сорилго Малайзын алдарт Сепанг тойрог зам дээр болж, Кейси Стонер тус тойруулгад шинэ рекорд амжилт тогтоолоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж