ҮР ДҮН: 437291-437300 ХҮРТЭЛ / НИЙТ: 514338

Д.Энхбат агсны эхнэр Германчуудтай уулзжээ

Францын нутаг дэвсгэрээс манай улсын тагнуулын ажилтнуудад 2003 онд хулгайлагдаж ирсэний дараа өөд болсон Д.Энхбатын эхнэртэй Герман Улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчид энэ сарын 21-ны өдөр уулзалт хийсэн бол өнгөрсөн лхагва гаригт мөн л уулзсан байна.

281 хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Улсын хэмжээнд эрүүгийн 533 хэрэгт 634 төрийн албан хаагч холбогдон шалгагдсан нь улсын хэмжээнд гарсан нийт хэргийн 3.2 хувийг эзэлж байгаа аж.

Казахстаны гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгчээ

Казахстан Улсын нутаг дэвсгэрт онц хүнд гэмт хэрэг үйлдэж улмаар шүүхийн шатнаас оргон зайлж Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байсан 39 настай С гэх этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан болон Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хамтран эрэн сурвалжилж баривчилсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Дүүрэг бүрт хүүхдийн кабинет нээнэ

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд дүүрэг бүрийн нэгдсэн эмнэлгийн дэргэд хүүхэд, өсвөр үе, дархлаажуулалтын кабинет нээхээр болжээ. Энэхүү кабинетэд жирэмсний хяналт, нярайн тусламж үйлчилгээ үзүүлэх аж.

Д.Сүрэнхор Тахир соёотод адуу маллаж байна

Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор шат шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонсч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж гурван жил нь хасагдан дөрвөн жилийн хорих ялыг биеэр эдлэх шүүхийн шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ.

Эмч нар гишүүдтэй өрсөлдөнө

“Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн нээлтэд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн маргааш спортын ордонд болно.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг 208 гарчээ

Хүнийг санаатай алсан гэмт хэрэгт өнгөрсөн онд 208 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба 31 хэргийг түдгэлзүүлж, 237 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа дүн гарчээ.

“Бурхан халдун”-ны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан Г.Болдод холбогдох хэргийн хяналтын хугацаа дуусч нийслэлийн Прокурорын газраас Баянгол дүүргийн шүүхэд өнгөрсөн баасан гаригт шилжүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж