ҮР ДҮН: 433611-433620 ХҮРТЭЛ / НИЙТ: 514444

Гудамжинд “морь харах” –ыг журамлаж эхлэв

Рио де Жанейрогийн карнавалд оролцож байсан 700-аад хүн “гудамжинд морь харсан” хэргээр цагдаагийн газар хүргэгдсэн тухай Бразилийн Нийгмийн хэв журам сахиулах яамнаас мэдээлсэн байна.

Саудын Арабын цэргүүд Бахрейнд иржээ

Аль Жалифагийн үе залгамжилсан хаант засаглалын эсрэг тус оронд улам бүр эрч хүчээ авч буй эсэргүүцлийн жагсаал цуглааныг зогсоож, хэв журам сэргээн тогтооход туслахаар Саудын Арабын цэргүүд Бахрейны хаант улсын хүсэлтээр тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэн орж эхэлснийг сөрөг хүчний зүгээс “гадаадын түрэмгийлэн эзлэлт эхэллээ” гэж шүүмжилж эхэлсэн байна.

Хүнс тэжээлийн хямрал гарч болзошгүй

Хүнсний бүтээгдэхүүний үнэ шат дараалан өсч байгаатай холбогдуулан 2007, 2008 онд хөгжиж буй орнуудыг нэрвэсэн хүнс тэжээлийн хямрал дахин давтагдаж болзошгүй болоод байгааг НҮБ-ын Хөдөө аж ахуй, хүнсний байгууллагын захирал даваа гаригт мэдэгдсэн байна.

Атомын станцуудын хугацаа сунгахыг цуцлав

ХБНГУ-ын канцлер Ангела Меркел даваа гаригт германий цөмийн эрчим хүчний ашиглалтын хугацаа нь дууссан станцуудын ажиллах хугацааг сунган ажиллуулах тухай 2010 онд гаргасан шийдвэрийг түр хугацаагаар хүчингүй болгож, цуцалсан тухай эвслийн засгийн газрын эх сурвалж мэдээлсэн байна.

“Хүүхэд хөгжил” аян есөн сар үргэлжилнэ

Энэ сараас эхлэн Говь-Алтай аймгийн хэмжээнд “Хүүхэд хөгжил” аяныг есөн сарын хугацаатай, гурван үе шаттайгаар зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 86 дугаар захирамж гарлаа.

Бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллана

Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт хийж тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажил, үйлчилгээний соёлын талаар харилцан санал солилцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж