Соёл урлагийн хороо, Нийслэлийн соёл урлагийн газраас соёлын өвийг хамгаалах болон үүнтэй холбогдох бусад хууль хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний уран зургийн галерей, Богд хааны ордон музей болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, номын сангуудад шалгалт хийжээ.