“Та ходоодны хорт хавдартай байна. Яаралтай мэс засалд ор” гэсэн эмчийн үгийг Д.Оюунтунгалаг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Ёстой л хад мөргөсөн юм шиг санагдаж “Яагаад би гэж” гэсэн асуулт бодлыг нь ээрч, нүдэндээ нулимстай эмнэлгийн коридорт хаачихаа мэдэхгүй зогсч байсан үе түүнд бий.