Ийнхүү олон жил яригдсан ч шинэчилж, өөрчилж чадахгүй явсаар ирсэн иргэн бүрийн амьдралд, ирээдүйд чухал ач холбогдолтой Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл УИХ-ын босго давж чадлаа. Одоо хэлэлцүүлгийн шатанд хуулийн улам сайжруулж, багц шинэчлэл хийх нь УИХ-ын ажил болж байна.