Нөгөө талаас бид хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн зах зээл дахь үнээр түүхий эдээ зарахаас өөр сонголтгүй болно. Тийм учраас нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотой үнэ буурвал буурсан үнээр нь нүүрсээ зарахаас өөр сонголтгүй болно. Түүнээс биш өөрсдийн дураар үнэ тогтоох боломж байхгүй.