“Монголын төрт ёс” гэж эрх баригчид өөрсдийгөө өргөмжлөх дуртай. Тэрхүү төрт ёсны чинь ноён нуруу хугарах уу, үгүй юу гэдгийг энэ мэт хэргээс л иргэд харна. Та нарын хэлээд байдаг “Шударга ёс” гээч ойлголт өөрсдийнхтэй нь ижил үү, үгүй юу гэдгийг иргэд харж суугаа…