Ер нь анхнаасаа л эргэн тойрны ахмад бөхчүүд надаас “Чи ер нь аль хүртэл явах гээд байгаа хүн бэ” гэж асуухад би “Ёкозүна, ердөө л тэр. Өөр хүсэх зүйл алга даа” гэж эрс шийдэмгий хариулдаг байв. Энэ бол Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн “Ангалын ёроолоос өгсөх маргааш”-ийн түүхийн эхлэл.