Монгол орныг бүсчлэн хөгжүүлэх талаар сүүлийн үед их ярьж, бичих боллоо. Ялангуяа Улсын Их Хурлын энэ оны сонгуулийг хэд хэдэн аймаг, дүүргийг нэгтгэж томсгосон тойрог байгуулах замаар бүсчилж явуулахаар шийдвэрлэсний дараа бүр ч их ярьж, бичиж байна. Үүнтэй холбоотой өөрийн ажигласан болон анхаарвал зохих зарим зүйлийн талаар санал бодлоо хуваалцъя.