Мөнгөний нийлүүлэлт (М2) 2023 оны 9 дүгээр сард 33.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 (20.9%) их
Мөнгөний нийлүүлэлт (М2) 2023 оны 9 дүгээр сард 33.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 (20.9%) их
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2023 оны 10-р сарын 20-21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +13…+18 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Сэлэнгийн сав газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Татар хамтлаг нь 2003 онд байгуулагдаж тэр цаг үеэс хойш дэлхийн стандартад нийцсэн дуу хөгжмийн томоохон компаниудтай хамтран ажиллаж, Монголын
Хятад улс сүүлийн нэг жилийн хугацаанд цөмийн зэвсгийн нөөцөө мэдэгдэхүйц нэмэгдүүлж буйг АНУ мэдэгдлээ. Тодруулбал, Хятад өдгөө 500 орчим байлдааны
ОХУ-ын ерөнхийлөгч Путин Пүрэв гаригийн орой ОХУ-ын өмнөд хэсгийн Ростов-на-Дону хот дахь штабт очиж, Украин дахь ажиллагааны явцын тайланг сонсчээ.
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн дүгээр хороонд байрлах “S Outlet” хоёр блок барилга, ХУД-ийн 15 дугаар хороонд
Засгийн газар УИХ-д нэр бүхий хоёр хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагийн нэг нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төвлөрлийг сааруулж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд салбар эмнэлэгт яаралтай тусламжийг үзүүлж байна. Тодруулбал,
Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатра нь Ромын хаан Юлий Цезарь, түүний ач хүү Августус нарын сэтгэлийг эзэмдсэн юм. Түүний маргаантай
Ярьдаг, сонсдог Монголын анхны номын сан өнөөдөр /2023.10.20/ Монгол Улсын их сургуульд нээгдлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, МУИС-тай