Энэ хоёр шинжийг хангахын тулд хурлаас нь нэр дэвшүүлэх байдлаар уяж өгч, Ерөнхий сайд дээрээс нь зөвшөөрөх ёстой юм. Гэтэл Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-д заасан энэхүү зарчмыг ноцтой зөрчиж Нийслэлийн иргэдийн хурлын гаднаас, улс төрийн тохиолцоогоор Засаг даргад нэр дэвшүүлж, томилсон.