Одоогоор тэд ил цагаан эвслийн хөдөлгөөнд орж эхлээгүй байгаагийн цаад шалтгаан нь сонгуулийн 78 тойргийн хуваарилалт билээ. Эрх баригч МАН-ын олонхиос бүрдэж буй УИХ сонгуульд оролцох тоглоомын дүрмээ тодорхой болгосноор жижиг намуудын нэгдэл хөдөлгөөнд орж ирэх нь дамжиггүй.