Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долдугаар сарын 2-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЕСӨН КОМПАНИЙГ НЭГТГЭЖ ДӨРӨВ БОЛГОЛОО
Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай