Энэ онд Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлжээ

Энэ онд Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлжээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдан энэ онд хийсэн ажлаа хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөгөө баталлаа.

Танилцуулгаас үзвэл энэ оны 11 сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлсөн байна. Энэ нь

600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлнэ

600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа.

Тухайлбал “Тавантолгой түлш” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам байхаар шийдвэрлэв.

​Мөн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг хариуцан, үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэхэд хяналт тавьж, явц, үр дүнг танилцуулж байхыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов.

​Мөн шахмал түлшний нөөц бүрдүүлэх, сайжруулсан түлшний чанарыг олон улсын стандартад хүргэх зорилгоор нүүрс гүн боловсруулах дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж суурилуулахыг даалгав.

Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний жилийн хэрэглээ 600 мянган тонн бөгөөд үйлдвэр байгуулахад шардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Хөрөнгийг хууль хяналтын зэрэг байгууллагын хатуу хяналтын дор, олон нийтэд ил тод байдлаар захиран зарцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, дарга нарт анхааруулав.

“Тавантолгой түлш” компани ирэх оны 09 дүгээр сарын 15 хүртэл 600 мянган тонн түлш нөөцлөх бөгөөд одоогоор нийт 8088 тонныг нөөцлөөд байна.

СХД-ийн 28 дугаар хорооны 1876 өрхийн дунд туршилтын журмаар шахмал түлш борлуулж, иргэдийн дунд хэд хэдэн удаа судалгаа хийсэн байна. Ингэхэд иргэд шахмал түлшинд ам сайтай байгаа бөгөөд энэ хэрээр хүлээлт бий болжээ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр2018 онд хийж хэрэгжүүлсэн зарим ажлын талаар:
Танилцуулгаас үзвэл Гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсний дагуу 2300 гаруй агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг хилээр оруулж ирсэн байна.

​“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн 142 эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн кабинетад 862 агаар цэвэршүүлэгч, улсын төсвөөс 5200 гаруй агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Ингэснээр дотор орчин дахьPM2.5-ын агууламж 13-29 хүртэл хувиар буурчээ.

​Өнгөрсөн онд 45 уурын зуух, энэ онд 68 уурын зуухыг буулгасан байна. 10 зуухыг төвийн шугаманд холбосноор 70 мянган тонн нүүрс, PM2.5-ын ялгарлыг 510 тонн, хүхрийн ялгарлыг560 тонноор бууруулжээ.

​Гэр хорооллын 118 мянган өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 8.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нийт өрхийн 15 хувь нь цахилгаан халаагуур хэрэглэсэн тоо гарсан байна. Энэ онд 421 мянган өрхийг 4 кВт-ын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлжээ.

СХД-ийн найман хорооны 26 мянга гаруй өрхөд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх зургаан аж ахуйн нэгж ажлаа эхлээд байна. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг 150 мянган тонноор,

Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж байна

Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлын талаар хэлэлцэн шийдвэр гаргана. Эргэн сануулахад,

Найман тэрбумаар эхчүүдийг амраах эсэхийг өнөөдөр шийднэ

Найман тэрбумаар эхчүүдийг амраах эсэхийг өнөөдөр шийднэ

Засгийн газар өнөөдөр /2018.12.21/ ээлжи бусаар хуралдана. Тус хуралдаанаар жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдийг цэвэр агаарт ээлжээр амраана.  Сувиллын газарт амраах үйлчилгээ үзүүлэхээр Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн цусан дахь хорт бодисын концентрацыг бууруулна. Урьдчилсан судалгаагаар

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгоно

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

Жирэмсэн эх, 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цэвэр агаарт амраахаар төлөвлөжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос  хамгаалах зорилгоор нэр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна.
ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА.
 


 

Хэлэлцэх асуудал

 
Засгийн газрын гишүүн

1.
Журам шинэчлэн батлах тухай
Ө.ЭНХТҮВШИН

2.
2019 онд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай
Н.ЭНХБОЛД

3.
Төрийн албан

Ирэх оны долдугаар сард Олон Улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно

Ирэх оны долдугаар сард Олон Улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийн хамтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцаж, холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаврыг өгөв.  Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайд

Ерөнхий сайд Хоккайдогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа

Ерөнхий сайд Хоккайдогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа

Ерөнхий сайд албан ёсны айлчлалынхаа хүрээнд Хоккайдогийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж тус сургуульд судалгаа хийж, докторын, эрдмийн зэрэг хамгаалж буй 30 гаруй оюутнуудтай уулзлаа. Уулзалтаар Монгол оюутнтууд сансар огторгуйд хиймэл дагуул нисгэх судалгаа болон ургамал тариаланг ган зуднаас сэргийлэх суурь

990 айлыг 0,4кВт-ын эрчим хүчний эх үүсвэрт холболоо

990 айлыг 0,4кВт-ын эрчим хүчний эх үүсвэрт холболоо

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халж, гэр хорооллын айл өрхийг 4кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлыг хоёр үе шаттай хийж гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд 56 багц ажлыг цахилгаан

Ерөнхий сайд эх орондоо ирлээ

Ерөнхий сайд эх орондоо ирлээ

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абегийн урилгаар тус улсад энэ сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр Ерөнхий сайд болсноосоо хойш жилийн хугацаанд БНСУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг улсын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж