Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс Ерөнхийлөгч саналаа татаж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
-Ерөнхийлөгч төслөө татсан. Тиймээс зөвшилцлийн ажлын хэсэг дахин уулзаж, ярилцах уу?
-Ерөнхийлөгч төслөө татахдаа дэмжигдсэн заалтуудыг татаагүй, дэмжигдээгүй заалтуудаа татсан гэж ойлгосон.