Хуулийн хэрэгжилтийг шалгав

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал өнөөдөр Архидан согтуурахтай тэмцэх хуулийн хэрэгжилттэй танилцлаа. Монгол Улс анх 2004 онд Архидан согтуурахтай тэмцэх санг байгуулж байсан бол энэ жилээс л хөрөнгө суулгаж эхэлсэн юм байна. Тиймээс сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавихаар

Халуун усны хязгаарлалт үргэлжилж байна

Улаанбаатар хотын хэмжээнд авто зам болон дулааны төв шугамыг өргөтгөж, шинэчлэн засварлах ажил хийгдэж байгаатай холбоотойгоор энэ сарын 28-ныг хүртэл нэр бүхий газруудад усны хязгаарлалт хийж эхэлжээ. Тодруулбал, Төмөр замын зүтгүүрийн депо, 31-р сургууль, «Монгол шаазан» компанийн орчмын хэрэглэгчдийн халуун

Цээл сумынхан ургац хураалтдаа гарна

Төв аймгийн Цээл сумын орчим аймгийнхаа хэмжээнд хамгийн их га талбайд тариалалт хийж байгаа тариалангийн гол бүс болсон нутаг юм. Тиймээс Цээл сумынхан үр тариагаа хураах бэлтгэл ажлаа аль эрт шуурхайлжээ. Энэ наймдугаар сарын сүүлчээр ангилан хадалтдаа орох юм байна.

Ким Чен Ир Медведевтэй уулзана

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын удирдагч Ким Чен Ир ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй дээд хэмжээний уулзалт хийхээр Улаан-Үд хотод мягмар гаригт хүрэлцэн иржээ. ОХУ-д хийж буй айлчлалын дөрөв дэх өдөр ноён Ким хуягласан галт тэргээрээ Улаан-Үдэд ирсэн бөгөөд уг

Хүүхдүүдийг асран, халамжлах төсөл хэрэгжиж байна

“Асралт гэр бүл-гэр бүлд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” нэртэй төсөл өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хэрэгжиж эхлээд байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон холбогдох байгууллагын санаачлагаар хэрэгжиж буй энэ төслийн талаар өнөөдөр 12.00 цагт МҮЭСТО-д нээлтээ хийсэн ажлын байрны үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан

Хятадын коммунист намын нарийн бичгийн дарга айлчилна

Монгол Улсад энэ өдрүүдэд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд олонтой байна. Монгол Улсад төрийн айлчлал хийсэн БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг өнөөдөр нутаг буцсан бол зөрөөд Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны Улс

Хүн худалдаалсан хэрэгт холбогдогч эгч дүүсийг шүүнэ

Насанд хүрээгүй зургаан охидыг хил дамнуулан биеийг нь үнэлүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй  эгч, дүү Н.Атартуяа, Н.Атархишиг, мөн С.Энхжаргал нарт холбогдох шүүх хурал маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд 09.30 цагт болно. Тэдэнд эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар буюу 124.2. биеэ үнэлэх газар

Оюутнууд цахим картаар бүтэн жил зорчино

2011-2012 оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр зайлшгүй зорчих шаардлагатай 96 мянган оюутныг зорчуулахаар болсон. Гэхдээ энэ хичээлэийн жилээс эхлэн оюутнууд цахим картаар нийтийн тээвэрт үйлчлүүлэх боломжгүй, харин Монголын Оюутны виза картаар бүтэн жилийн эрхтэй, баталгаажсан наалт нааж зорчих ажээ.

Ли Мен Баг нутаг буцав

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг, гэргий Ким Юн Үг нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөж, өнөөдөр нутаг буцлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 21-23-ны хооронд манай улсад төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын ерөнхийлөгч Ли

Нүүдлийн номын сан орон нутгаар аяллаа

Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай 20 дахь жилдээ нүүдлийн номын сангаа хөдөөгүүр аялуулж, 2000 гаруй км замыг туулаад өнгөрсөн долоо хоногт нийслэлд ирлээ. Монголын өргөн уудам тал нутгаар 80 мянган км хөндлөн гулд аялж хөдөөгийн багачуудад ертөнцийг харах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж