Д.Тэрбишдагвыг 100 хувь дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо сая хуралдаж, Засгийн газрын Шадар сайдын албан тушаалд нэр дэвшиж буй МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүн Д.Тэрбишдагвыг хэлэлцэн хуралдаанд оролцсон 16 гишүүний 100 хувийн  саналаар дэмжлээ.Нэр дэвшигчийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсан юм. Д.Тэрбишдагва нь ХБНГУ-ын

Анхдугаар чуулганыг хааж, ээлжит бус зарлана

Өнөөдөр 15.00 цагаас УИХ-ын анхдугаар чуулганыг үргэлжлүүлж шинэ Засгийн газрын үлдсэн таван сайдыг томилохоор боллоо. Сайд нарыг томилж дууссанаар УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө.Харин маргаашаас УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж Орон нутгийн хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр болсон байна.          

УИХ-ын дарга З.Энхболдод баяр хүргэлээ

Төрийн эрх барих дээд  байгууллагын өндөр албанд томилогдсонд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболдод баяр хүргэсэн мэндчилгээ, захидлууд ирсээр байна.    Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч ноён Томас Эриксон ирүүлсэн мэндчилгээндээ, “Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон Танд

АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн 13 сайдыг томиллоо

УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ.Ийнхүү АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн 13 сайдыг хэлэлцэж томиллоо. Засгийн газрын өнөөдөр томилогдсон гишүүдийг танилцуулбал,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн сайд Ч.Сайханбилэг

Гадаад харилцааны сайд Л.Болд

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан

Батлан хамгаалахын

Х.Баттулга ҮХАА-н сайд боллоо

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Х.Баттулгыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдлоо.Үүний дараа  УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг Хөдөлмөрийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр баталлаа.

Ц.Оюунгэрэл сайдаар томилогдлоо

УИХ-ын анхдугаар чуулганаар сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар Ц.Оюунгэрэлийг томилох асуудлыг хэлэлцэж, баталлаа.Мөн Уул уурхайн сайдаар Д.Ганхуягийг томилохыг УИХ-ын гишүүд санал нэгтэй дэмжин баталлаа.

Зам тээврийн сайдаар А.Гансүх томилогдлоо

УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсээр байна.Зам тээврийн сайдаар А.Гансүхийг томилох асуудлыг хэлэлцэж, 38 гишүүн дэмжиж баталлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Гантөмөрийг томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсээр байна. МАН-ын гишүүд чуулганыг орхин гарч хуралдаанд оролцохгүй байгаа ба сайд нарын томилгооны асуудал шуурхай батлагдаж байна. Одоогоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад харилцаа, Хууль зүй, Батлан хамгаалах,

Ц.Баярсайхан Барилга, хот байгуулалтын сайд боллоо

УИХ-ын чуулганаар Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсээр байна. Дөнгөж сая Барилга, хот байгуулалтын сайдад Ц.Баярсайханыг томиллоо.Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томилохыг дэмжлээ.

Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдлоо

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг 100 хувийн саналтайгаар Хууль зүйн сайдаар томилохыг дэмжлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж