МАН-ын гишүүд хуралдааныг хаяж гарлаа

УИХ-ын чуулганы хуралдааныг МАН-ын бүлгийн зарим гишүүд хаяж гарлаа. Үүний өмнө тус бүлгийг төлөөлөн Ж.Энхбаяр үг хэлсэн бөгөөд “Улс орны ирэх онуудын төсвийн мэдэгдэл төсөөллийг хэлэлцэж байна. Гэтэл эрх баригч намуудаас 4 гишүүн л сууж байна” гээд хуралдааныг орхиж гарсан

УИХ-ын чуулганы тоймыг хүргэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн тоймыг хүргэж байна.

 

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

19.18 цаг.

УИХ-ын өнөөдрийн хуралдаан Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцсэнээр өндөрлөлөө.  Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 6 асуудлыг нь хэлэлцсэн байна. Ирцийн хувьд маргаан үүсгэж Ж.Энхбаяр гишүүн карт сугалж,

Ирэх оны төсвийн мэдэгдлийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай төслийг хэлэлцэж эхэллээ. 

Уг төслөөр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд ямар хэмжээ, түвшинд байх тухай төсөөлөл, тооцооллыг гаргасан аж. Үүнд, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 2015 онд 10 хувьтай, хэрэглээний

Үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан 15 цагт зарлагдсан ч ирц бүрдэхгүйн улмаас цаг орчмын дараа эхэллээ.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх талаар хуралдсан бөгөөд уг төслийг дэмжих эсэх талаар санал хураалтаар хуралдаан эхэлж

“Сургагч багш нар”-ын сертификатыг гардуулав

ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын “Сургагч багш нар”-ын сертификатыг гардуулав

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Швейцарийн хамтын ажиллагааны дэд захирал, ноён Дийпак Элмер болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синагоглу нар өнөөдөр /2014.05.27/ “Энхийн төлөө” цогцолборт Иргэдийн

Шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ

 

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.05.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс гурвыг нь хэлэлцэж дууссан бөгөөд сүүлд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх гишүүдийн асуулт, саналыг сонсоод санал хураалт явуулсангүй дуусгав. Учир нь хуралдаанд оролцож

НӨАТ-ын босгыг нэмж өндөсгөе гэв

Чуулганы хуралдаанаар НӨАТ төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 50 сая болгон өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх зэрэг агуулга бүхий НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хуулийн

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.05.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, Сангийн сайдын илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг

Маргааш УИХ-ын чуулгантай

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, мягмар, лхагва гаригт байнгын хороо хуралддаг хуваарьтай.

Гэхдээ УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу маргааш 09.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганаар нийт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж