Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж буй АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга Г.Бадарч нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж байгаад 13.10 цагаас түр завсарлан, 13.40 цагт шүүх ажиллагааг үргэлжлүүллээ.