МАН-ын хяналтын хороо өнгөрөгч Баасан /2022.02.18/ гаригт хуралдаж, шүүхээс ял шийтгэл авсан таван гишүүнийг намаасаа хасч буй тухайгаа зарласан. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Дамбар-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс хассан, үүнийгээ намын шинэ дүрэмтэй холбож тайлбарлаж буй юм.