Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гараагаа амжилттай хийж, Стамбулын дэвжээнд гарсан эхний өдрөө мөнгөн медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдаас Б.Номин-Эрдэнэ /55 кг/, Д.Нармандах /59 кг/, О.Насанбурмаа /63 кг/ нарын гурван тамирчин өнөөдөр дэлхийн аваргын дэвжээнд хүч үзнэ.