Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас санаачлан өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус бүр төлөөлөл оролцсоны зэрэгцээ