УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжсэнээр Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилов. Ингэснээр тэрбээр албан ёсоор үүрэгт ажилдаа орж байна. Одоо Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодруулж томилох учиртай.