Нэг сая гаруй хүн амтай нийслэлчүүдийг бухимдуулах, стресстүүлэх асуудал мундахгүй олон. Тоос шороо, түгжрэл, утаа, угаар гээд. Үүнтэй зэрэгцээд ундны усны асуудал нийслэлчүүдийг хамгийн том зовлон болж магадгүй болсон. Учир нь, Улаанбаатар ундны усны хомсдолд орох эрсдэл хэдийнэ нүүрлэчхээд байгаа.