Жокович дахин илүүрхэв

Сербийн шилдэг теннисчин Новак Жокович өчигдөр Ромын мастеруудын тэмцээний финалд дэлхийн тэргүүн теннисчин Рафаэль Надалийг буулган авснаар 2011 он гарсаар 37 дахь дараалсан хожлоо авлаа. Тэрбээр ийнхүү сүүлийн дөрвөн тэмцээнд дараалан Испани теннисчинг буулган авч байгаа юм. АТР-гийн World Tour

Т.Ариунаа ”Кино код”-д зочлов

Дуучин Т.Ариунааг дуучид дундаа жүжиглэлт сайтай гэж урлагийнхан үнэлдэг. Тэрбээр клип бүртээ хэн нэгний дүрд тоглодог гэхэд буруудахгүй. Дуучин бүсгүй саяхан “Кино код” нэвтрүүлгийн зочноор оролцож, олон сонирхолтой яриа өрнүүлнэ билээ. Хэрэв Т.Ариунаад кинонд тоглооч гэсэн үзэгчдийн санал ирвэл хүлээж

Хятадын тэрс үзэлтэнг эхнэртэй нь уулзуулжээ

Хятадын тэрс үзэлтэн, зураач Ай Вэй Вэйг Хятадын эрх баригчид эдийн засгийн гэмт хэрэгт буруутган, баривчлан хорьж байгаа билээ. Түүнийг 40 хоног баривчилж, байцаасны эцэст гэр бүлийнхэнтэйгээ холбоо барихыг зөвшөөрчээ. Ай ВэйВэйн эгч Гао Гө түүнийг эхнэртэйгээ холбоо барьж, энх

Хүний эрхийн байгууллагууд хуралдана

Швейцарийн Женев хотноо маргааш эхлэх Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооны XXIV хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж нар оролцохоор Женевийг зорилоо. ICC буюу Хүний эрхийн үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах

Гэмт этгээдийг олоогүй байна

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд автобусны буудлын ойролцоо хоёр хүнийг хутгалж, амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан билээ. Гэмт этгээдийг илрүүлэхээр  Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс хамтран ажиллаж байна.

Яао гомдол гаргажээ

Хятадын алдарт сагсан бөмбөгч Яао Мин төрөлх улсынхаа спортын хэрэглэл үйлдвэрлэдэг нэгэн байгууллагын эсрэг зарга үүсгэж, шүүхэд хандсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Тэрбээр өөрийн нэр болон логог хууль бусаар ашигласан гэж үзэж байгаа аж. “Хьюстон Рокетс”-ийн төвийн тоглогчийн нэрийг

Багийн тоглолт ”Их гурвал”-аас илүү

Эхний хагаст тааруу тоглолт үзүүлсэн улирлын MVP Деррик Роуз тоглолтын эхний хагасын завсарлагаанаар багийнхнаасаа уучлал хүсч, алдаагаа залруулна хэмээгээд эргэн талбайд гарч, гайхамшигтай багийн тоглолт үзүүлснээр багтаа ялалт авчирлаа. Энэ бол NBA-ын плей-оффын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын эхний тоглолтын

“Anemone” хамтлаг анхны клипээ гаргалаа

“MN 25 дугаар суваг” телевизийн “Making the Band” нэвтрүүлгийн од болох “Anemone” хамтлагийнхан анхны уран бүтээлийнхээ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд сэтгүүлчдэд “Хаврын хайр” дууныхаа клипийг танилцуулсан юм. Клипийг “Hero Entertainment” хийж гүйцэтгэжээ. Хамтлагийн продюсер, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат

Хэрэглээний хязгааргүй кредит карт гарчээ

Хэрвээ та аль нэг банкинд 30 сая доллараас багагүй хэмжээний мөнгөн хадгаламжтай бол JP Morgan’s Palladium кредит картыг эзэмших эрхтэй болжээ.Энэхүү картын эзэн болсноор та ямар ч хязгааргүйгээр хэрэглэх боломжтой аж. Уг картыг 23 каратын цагаан алтаар урласан ба хуурамчаар

Сэлэнгийнхэн гар бөмбөгийн тэмцээнд тэргүүлжээ

Монголын хүүхдийн IV их наадмын  гар бөмбөгийн шигшээ тэмцээний аваргууд тодорлоо. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг оролцон авхаалж самбаагаа сорьсноос эрэгтэйчүүдээс Сэлэнгийн баг аваргалж, Булган, БГД-ийн баг удаалжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд мөн Сэлэнгийн баг тэргүүлж, БЗД, Хөвсгөлийн баг тамирчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж