МАН-ын Бага хурал дахин хойшлов

МАН-ын V Бага хурал дахин хойшилж 20.00 цаг болжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол Удирдах зөвлөл хуралдаад тойрогт нэр дэвшүүлэх хүмүүс хийгээд намын листээр нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрс дээр эцэслэн санал нэгдэж чадаагүйгээс Бага хурлыг хойшлуулсаар байна гэж буй юм.

Бага хурал хойшлогдсоор байна

МАН-ын Бага хурал өнөөдөр 14.00 цагаас үргэлжлэх ёстой байсан ч Удирдах зөвлөл хуралдах шаардлагатай болсноор 16.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Удирдах зөвлөлийн хурал дуусаад Бага хурал орох байсан ч дахин хойшлуулсан байна. Ингэхдээ тус хуралдааныг 18.00 цаг болгож зарлажээ. Чухам

Гишүүдээ цэцэрлэг дотор бүртгэж байна

АН-ын ҮЗХ-ны хуралдаан эхлээгүй байна. Одооийн байдлаар Төрийн ордны арын цэцэрлэг дотор АН-ынхан ширээ засан сууж ҮЗХ-ны гишүүдийн ирцийг бүртгэж байна. Гуч орчим хүн цэцэрлэгийн хавьд цугларч хэд хэдээрээ уулзан ярилцаж буйгаас үзвэл төлөвлөгөө боловсруулж буй бололтой. ҮЗХ-ны УИХ-д нэр

ҮЗХ эхлэх эсэх нь тодорхойгүй байна

АН-ын ҮЗХ-ны хурал 15.00 цагт эхлэх байсныг 17.00 цаг болгон хойшлуулсан юм. Гэвч 16.50 цагийн байдлаар Төрийн ордны Их танхимд АН-ын нарийн бичгийн дарга Ц.Жадамбаас өөр хүн ирсэнгүй. Төрийн ордонд гаднаас орж ирж байгаа хүн алга байгаа тул ҮЗХ-ны хурал

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дууслаа

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дууслаа. Одоо Бага хурал үргэлжлүүлэн хуралдаж, 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тойрог бүрээр санал хурааж, эцэслэх юм байна. Энэ удаагийн МАН-ын Бага хуралд 300 орчим гишүүн оролцож байна. Г.ДАРЬ

Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхгүй гэв

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл энэ удаагийн сонгуулиар УИХ-д биш, нийслэлийн Иргэдийн хуралд нэр дэвшихээ илэрхийлж, намаасаа нэр дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлсэн билээ. Хэрвээ Ардчилсан нам энэ удаа нийслэлд олонхи болж чадах юм бол Э.Бат-Үүл хотын дарга болно гэсэн үг. Түүний хотын дарга

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Бага хурал 14.00 цагт үргэлжлэх ёстой байсан ч хойшлогджээ. Харин одоо тус намын Удирдах зөвлөл хуралдаж буй юм байна. Удирдах зөвлөлийг ийн хуралдуулах болсон шалтгаан нь УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ дахин ярихаас аргагүй болсонтой холбоотой гэх мэдээлэл ирлээ.

АН-ын ҮЗХ-ны хурал хойшиллоо

Төрийн ордонд 15.00 цагаас хуралдах байсан АН-ын ҮЗХ-ны хурлыг 17.00 цаг хүртэл хойшлууллаа.Зарим тойрогт нэр дэвшүүлэх ажил эцэслээгүй байгаа тул ийнхүү хурлыг түр хойшлуулжээ.Нэр дэвшигчдийг СЕХ-нд бүртгүүлэх ажил маргааш дуусна. Иймээс өнөө шөнөдөө багтааж нэр дэвшигчдээ тодруулахаас өөр хугацаагүй болоод

МАН-ын Бага хурал завсарлав

МАН-ын Бага хурал завсарлаад байна. Үдээс хойш 14.00 цагаас үргэлжлэх аж. Бага хурлын үдээс өмнөх хуралдааны эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илтгэл тавьжээ. Илтгэлийн агуулга нь улстөрийн нөхцөл байдал, УИХ-ын сонгуулийн үйл явцтай холбогдсон байна. Харин үдээс

Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлч нэвтрүүлэхгүй байна

МАН-ын V Бага хуралдаан хаалттай үргэлжилж байна. Уг хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж буй бөгөөд хамгаалалтын албаныхан сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй үүднээс нь буцаасаар байна. Хамгаалалтынхны хэлж байгаагаар бол “Бага хурал хаалттай болж буй тул сэтгүүлчид болоод гадны хүмүүсийг нэвтрүүлж болохгүй” гэдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж