Ардчилсан намын бүлэг маргааш мэдээлэл хийнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны завсарлага дуусч үдээс хойшхи хуралдаанаа эхлээд байна. Тус бүлгийн ажлын албанаас хэвлэлийнхэнд хандан бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг маргааш 11.00 цагт өгнө гэж хэллээ. Бүлэг өнөөдөр таван асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс эхний асуудлаа ч дуусгаж амжаагүй

Ардчилсан намын бүлэг завсарлав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдсан бөгөөд одоо завсарлаад байна. Хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс дөнгөж эхний мэдээллийг сонсчээ. Тодруулбал, Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм байна. Энэ нь Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлуудтай холбоотой аж.

Ардчилсан нам гишүүд элсүүллээ

Жил бүрийн энэ өдөр Ардчилсан нам баярын өдрөө болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэхүү ойн өдөртөө зориулж 100 залууд гишүүний үнэмлэх гардуулах ажиллагааг Хүүхдийн ордонд зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж намын нарийн бичгийн дарга Ц.Оюундарь үг хэлсэн бөгөөд намын үүсэн

Даваа гаригт АН-ын бүлэг хуралдана

УИХ-ын хаврын чуулганы нээлтийн ажиллагаа болж өнгөрсний дараа залгуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдах юм байна. Тус хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Үүнд:1. Монгол Улсын Их Хурлын даргын мэдээлэл. 2. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл. 3. “Улсын Их

АН баяраа тэмдэглэж, МАН жагсана

Ирэх даваа гариг үйл явдал арвинтай байх нь. УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ, эрх баригч хүчин болох Ардчилсан нам баяраа тэмдэглэнэ. Учир нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан нам байгуулагдаж анхдугаар хуралдаанаа хийж байсан түүхт өдөр тохиодог. Тодруулбал, энэ

МАН Лениний музейг хүлээлгэж өгнө

МАН-ын харьяанд байсан Лениний музейг улсын өмчид авахаар бүтэн жил гаруй хуагцаанд шүүхээр явж байгаа билээ. Тэгвэл шүүхийн бүх шатны дүгнэлтээр Лениний музейг улсын өмчид авч Т.Батаарын музей байгуулах нь зөв гэсэн шийдвэр гарсан билээ. Саяхан Соёл, спорт, аялал жуулчлалын

МАН-ынхан жагсана

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсантай холбогдуулан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр/2014.04.04/ мэдээлэл хийлээ. Тус намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн байна. Тус намын  Эрх зүй, аюулгүй байдлын бодлогын газрын даргаар УИХ-ын гишүүн асан, гавьяат хуульч, Цагдаагийн ерөнхий

МАН-ын бүлэг хуралдаж дуусав

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдсан юм. Уг хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцсэн гэж тус бүлгийн ажлын албанаас онцоллоо. Хэзээ мөдгүй хаврын чуулган эхлэх тул гишүүдэд чөлөө олгохгүйг бүлгээс гишүүддээ анхааруулсан байна. Мөн бүлгийн гишүүдийн санаачилсан

“Давхар дээл”-ээ тайлахгүй бол огцруулна гэв

Улс төрийн намуудын ерөнхий нарийн
бичгийн дарга нар Төрийн ордноо уулзаж улс төр, нийгэм эдийн засгийн
асуудлаар санал солилцлоо. Ингэхдээ Засгийн газрын үйл ажиллагаа болоод
Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиар өөрсдийн байр
сууриа илэрхийлсэн юм. Уулзалтын эхэнд

Ц.Оюундарь: ҮЗХ-ыг хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны уулзалт тавдугаар сард болно гэх яриа гарсан ч энэ талаар намын зүгээс тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа билээ. АН-ын дотоод зөрчлөөс болж ҮЗХ-гоо хуралдуулахгүй байгаа гэсэн мэдээлэл олон нийтэд тараад байгаа. Энэ талаар Ардчилсан намын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж