Ч.Сайханбилэг мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна

АН-ын дарга З.Энхболд Монгол улсын ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг нэр дэвшүүлэн ҮЗХ-д танилцуулсан. Үүний дараа Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргал мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууслаа.

Яг одоо нэр дэвшигч Ч.Сайханбилэг мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийх ажлынхаа тухай ярьж байна.

 

Р.Амаржаргал мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

АН-ын дарга З.Энхболд Монгол улсын ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг нэр дэвшүүлэн ҮЗХ-д танилцууллаа.

Яг одоо Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргал мөрийн хөтөлбөрөө ҮЗХ-нд танилцуулж байна. Тэрээр "Эдийн засгийн хүндрэлийн эсрэг төр итгэл буй болгох хэрэгтэй" гэв.

Түүний дараа нэр

Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дууслаа

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарын нэрийг  ҮЗХ-ны хуралдаанд оруулахаар боллоо.

ҮЗХ-ны хурлаар хоёр нэр дэвшигчийг хэлэлцэн санал хурааснаар дараагийн Ерөнхий сайд тодрох юм.

 

З.Энхболд: Н.Алтанхуягт хамгийн хамгийн гэдэг үг тохирно

 

АН-ын даргаар сонгогдсон З.Энхболд үг хэлж байна. Тэрбээр үгийнхээ эхэнд АН-ын дарга асан Н.Алтанхуягт хандаж үг хэлэв. Тэрбээр “Н.Алтанхуяг хамгийн хамгийн гэсэн тодорхойлолттой хүн. Тиймээс хамгийн түрүүнд Н.Алтанхуягт зориулж үг хэлмээр байна. Н.Алтанхуяг гэдэг улстөрч АН-д хамгийн олон жил намын

ҮЗХ-ны хурал түр завсарлав

Ардчилсан намын даргыг сонгосны дараа ҮЗХ-ны хуралдааны түр завсарлуулж, намын Гүйцэтгэх зөвлөл хуралдахаар болжээ.

Өдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад  нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Одоо хуралдах Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Р.Амаржаргалын

Н.Алтанхуягийн алхам

Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын үүрэгт ажлаа өгснөөр  сэтгэлийн асар том дарамт, нуруун дээрх хүнд ачаанаасаа саллаа.  Бүтэн хоёр жилийн турш шархдатлаа “зодуулсан” түүнд хувь хүн талаасаа энэ нь хамгийн зөв шийдвэр байсан ч биз. Намын эв нэгдэл, улс орны эрх

Намын даргыг сонгох саналыг тоолж байна

Ардчилсан намын даргад УИХ-ын дарга З.Энхболд нэрээ дэвшүүлсэн. Эх сурвалжаас авсан мэдээллээр яг одоо намын даргыг сонгох саналыг хураасан бөгөөд яг одоо тооллого хийж байна.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчлөх үү?

Ардчилсан намын дарга чөлөөлөгдсөнөөр шинэ дарга тодруулах болоод байгаа. Мөн үүнийг дагаж АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг чөлөөлөх эсэх тухай хөндөгдөж болзошгүй аж.

Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны түр завсарлага дууссанаар эргэж орсон байна. Түүгээр эхлээд намын даргыг сонгоно. АН-ын даргад

Утсаар ярих боломжгүй болов

Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг түр завсарлуулаад байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая авсан шинэ мэдээллээр Төрийн ордонд гар утас болон интернэтийн сүлжээг хаажээ. Энэ нь ҮЗХ-ны хуралдаантай холбоотой мэдээллийг саарал ордноос гаргахыг хориглож буй нэг арга нь юм.

Өмнөх хуралдааны

Нууцаар санал хураахаар завсарлалаа

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан түр завсарлаад байна. АН-ын дарга Н.Алтанхуяг намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд намын даргад нэрээ дэвшүүлжээ. Түүнээс өөр хүн АН-ын даргад нэр дэвшүүлээгүй юм байна. Үүнтэй холбоотойгоор ҮЗХ-ны хуралдааныг түр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж