Гадаад дахь иргэдийн сонгуулийн бүртгэл эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн бүртгэл өчигдрөөс эхэллээ. Гадаад дахь монголчуудын саналыг ирэх зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар шийдвэрлэсэн бөгөөд сар гаруйн өмнөөс иргэдийг бүртгэх ажлыг эхлүүлэхээр болсон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх

Санал гараар тоолох төсөл боловсруулжээ

УИХ-ын 2012 оны сонгуулийн саналыг автомат машинаар тоолсон. Орон нутгийн сонгуульд ч мөн автомат систем ашигласан билээ. Гэвч Ардчилсан намаас бусад намын удирдлагууд автомат машины дүнд эргэлзэж, гараар тоолох санал удаа дараа гаргаж байсан ч Сонгуулийн ерөнхий хорооноос шаардлагагүй гэж

СЕХ хуралдана

Сонгуулийн Ерөнхий хороо  өнөөдөр үдээс хойш хуралдах гэж байна. Хуралдаанаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө  буюу 2013 оны 5 дугаар сарын 7-оос өмнө байгуулах ёстой. Мөн  Сонгуулийн Ерөнхий

“Шударга ёс” сонгуульд хэрхэн оролцохоо шийдвэрлэнэ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын асуудал, Төрийн албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээллийг сонссон байна. Эвслийн гишүүдийн зүгээс Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах

Хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдаан болно

Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн II хуралдаан энэ сарын 8-ний өдөр Улаанбаатар хотноо болно. Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн II хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцэх юм

Гадаадад буй Монгол иргэд сонгуулиа эрт өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах  комиссыг байгуулсан байна. Уг комисст СЕХ, ГХЯ, УБЕГ-ын төлөөлөл багтсан бөгөөд өнгөрсөн долоо хоногоос ажлаа эхэлжээ.Тус комиссоос мэдээлснээр, гадаад улс орнуудад амьдарч байгаа

Консулын газрын тоог нэмэгдүүлнэ

Монгол улсаас гадаадад улсад суух консулын газар, Элчин сайдын яам нээх, нэмэгдүүлэх, тэдгээрийг шинээр байгуулах зэрэг ажлуудыг хийх талаар Засгийн газраас анхаарал тавин ажиллаж буй. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Индонез улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил

УИХ-ын гишүүн М.Батчимэг Ламберто Занниертэй уулзав

УИХ-ын гишүүн М.Батчимэг өчигдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниертэй уулзжээ. Тэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Монгол Улс ЕАБХАБ-д гишүүнээр элссэн явдал манай улсын аюулгүй байдлын салбарын гадаад

М.Вайсс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавари мужийн Парламентын Үндсэн хуулийн хяналтын байнгын хорооны дарга М.Вайсс тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2013.05.01/  хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд ХЗБХ-ны дарга Ш.Түвдэндорж 1993 оноос эхлэн Ханнс Зайделийн сангийн

ХАА-н салбарт үйлдвэр байгуулахад хамтран ажиллана

Монгол Улсад албан ёсоор айлчилж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцсон Бүгд Найрамдах Чех Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Карел Шварценбергтай Гадаад харилцааны сайд Л.Болд уулзаж, хоёр талын харилцааны болон олон улсын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж