УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр 16:30 цагт “Огцрох амархан” жагсаалд оролцогчидтой уулзахаар болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалыг эсэргүүцсэн залуус хөрөнгө орлогоо нотлохыг шаардан Сүхбаатарын талбайд жагсаж эхэлснээс хойш 15 хонож буй.
Энэ хугацаанд жагсагчидтай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд уулзсан.