АН-аас бусад нам, эвслийн дарга нар мэдээлэл хийнэ

УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдсөн 11 нам, хоёр эвслийн АН-ын дарга нараас бусад нь хамтран “Монголньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэхээр зарлаад байна. Тэд сонгуулийн урьдчилсан үр дүн болон автомат машины гаргасан саналын дүнг гараар дахин тоолох зэрэг асуудлаар

Иргэд сонгуулийн тухай ярьж байна

УИХ-ын 2012 оны сонгууль өчигдөр болж, 1.198.086 иргэн санал өгснөөр ирц 65,24 хувьтай гарч, сонгууль амжилттай болсон билээ. СЕХ-ны мэдээлснээр сонгуулийн ирц орон нутагт 66,8 хувь, нийслэлд 63,24 хувьтай байжээ. Ирц бүрдэж хүчин төгөлдөр болсон ч сонгуулийн дүн эцсийн байдлаар

“Монгол төрийн дархан түшээ-IV” хэвлэгдлээ

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн жил жилийн үйл ажиллагааны тухай “Монгол төрийн дархан түшээ” нэртэй номыг УИХ-ын даргын Ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газраас эрхлэн 2009 оноос цувралаар гаргаж байгаа билээ. Энэхүү цуврал ботид тухайн нэг жилийн хугацаанд УИХ-ын ээлжит болон

ОТ-н ханган нийлүүлэлтийн боломжийг танилцуулна

“Оюутолгой” ХХК-ийн Ханган нийлүүлэлтийн газраас аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг бизнес эрхлэх цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилготой уулзалтыг өнөөдөр 14.00 цагт МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна. Уулзалтаар аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч болох боломжийн

Намууд хяналтын тооллого явуулахыг СЕХ-ноос хүслээ

Монгол ардын намын дарга С.Батболд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон УИХ-ын сонгуульд өрсөлдсөн бусад намын төлөөлөл СЕХ-нд цуглаж, удирдлагуудтай нь уулзлаа. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “УИХ-ын сонгуулийн ээлжит санал авах ажиллагаа дуусч, хэсэг бүрт саналын дүнг нэгтгэн мэдээгээ СЕХ-нд хүргүүлэх

Сонгуулийн дүр зураг харагдаж эхэллээ

УИХ, НИХТ-ийн сонгуулийн дүн эхнээсээ тодорч байна. Хэдийгээр энэ нь албан ёсны дүн биш боловч хэсгийн хороод дээр ажиллаж байгаа ажилтнуудын дамжуулсан мэдээлэл учир магадлал өндөртэй байдгийг өмнөх сонгуулиуд харуулсан. Нийслэлийн тойргуудад Ардчилсан нам гайгүй үзүүлэлттэй яваа тухай мэдээлэл байна.

Эхний хэсгүүдийн таамаг дүн гарч байна

УИХ-ын сонгуулийн санал хураалт өндөрлөөд хагас цаг гаруй өнгөрч байна. Зарим хэсгээс ирж буй урьдчилсан таамаг дүнгээр Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг, Сүхбаатар дүүргийн зарим хэсгийн хороон дээр АН-аас нэр дэвшигчид ялж явна гэсэн мэдээлэл байна.Д.ОЮУН

МАН хэвлэлийн бага хурал зарлалаа

СЕХ 21.00 цагаас хэвлэлийн бага хурал хийлгэсний дараа МАН хэвлэлийн бага хурал хийлгэхээр зарлалаа. Сонгуулийн явцын талаар болон бусад мэдээллийг энэ үеэр өгөх ажээ.Нэмэлт:Дөнгөж сая МАН-ын хэвлэл мэдээллийн албанаас уг хурлыг хийх эсэх нь тодорхойгүй боллоо гэсэн мэдээлэл өглөө.Д.ОЮУН

Санал хураалт өндөрлөлөө

Улсын хэмжээнд УИХ-ын сонгуулийн, нийслэлийн хувьд УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 20.00 цагт өндөрлөлөө. Харин баруун гурван аймгийн хувьд цагийн зөрүүгээс шалтгаалан Улаанбаатарын цагаар 21.00 цагт санал хураалт дуусах юм.Ерөнхийдөө сонгогчдын идэвх сайтай сонгууль болж дуусч байна. Удахгүй

Оюутолгой санал өгөх асуудлаар тайлбар гаргав

“Оюутолгой” компанид ажиллаж буй ажилчид сонгуульд саналаа өгч чадахгүй байгаа талаар гомдол ирж байгаа. Энэ талаар “Оюутолгой” компаниас тодруулахад, “Албан тайлбар гаргасан. Түүгээрээ уг мэдээлэлд хариу өгнө” гэлээ. Уг тайлбарт, “Улаанбаатар хот болон Даланзадгад суманд ажилладаг Оюутолгойн албан хаагчид Монгол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж