Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар хурал зарлалаа

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны “Б” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна. Тус хуралдаанаар эрхэм гишүүд өнгөрсөн долдугаар сарын 16-нд батлагдсан Сангийн сайдын 156 дугаар тогтоолтой холбогдуулж мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Дээрх тогтоолын хүрээнд хөдөө дэх

Увсын хоёрыг шүүх хурал өнөөдөр болно

Увс аймагт МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдоод байгаа Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэх асуудлыг өнөөдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр авч хэлэлцэх юм байна. Тэд парламентийн сонгуулийн үеэр мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдаж авсан нь баримтаар нотлогдсон юм.

Оюутолгой эрчим хүч хүлээсээр

Бүтээн байгуулалт нь төгсгөлийн шатандаа яваа Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрчим хүчийг Хятадаас худалдаж авах асуудал ойрын хугацаанд шийдэгдэнэ гэж Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Бээжин дэх “Ориго партнерс” үнэт цаасны хувийн хөрөнгө оруулалтын компаниас мэдээлсэн талаар asiaminer.com сайтад нийтэлжээ. Уг

”Таван саяыг тараасан, тэгээд яах юм”

Унтаад босоод ирсэн чинь энэ сонгуулийн дүн өөрчлөгдчихдөг нь ямар учиртай юм бэ гэж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг СЕХ-ны даргаас асууж байсан. Харин хариуд нь СЕХ-ны дэд дарга Ч.Содномцэрэн “Бид нэг л удаа хуралдсан. Нэг л шийдвэр гаргасан” гэсэн цаанаа

Канадчууд төрийн албыг шинэчлэх ажилд амжилт хүслээ

УИХ-ын дарга З.Энхболд Канад улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Гөүлдхок, Канад улсын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч асан хатагтай Мариа Баррадос нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд З.Энхболд дарга Төрийн албаны зөвлөлтэй хамтын ажиллаагаатай байдагт

Л.Болд элчин сайд П.Кэмпбэллийг хүлээн авч уулзжээ

Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Кэмпбеллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Элчин сайд П.Кэмпбелл шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны

Цөмийн аюулгүй байдлын тухай бага хурал болно

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Гадаад харилцааны яамнаас энэ оны 9 дүгээр сарын 14-нд “ХХI зуун ба Монгол Улсын цөмийн аюулгүй байдал” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.  Геополитикийн

Сайд Л.Болд НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авав

Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин Төлөөлөгч хатагтай Аржентина Матавелийг 2012 оны 9 дугаар сарын 12-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хатагтай Аржентина Матавели Хүн Амын Сангийн үйл ажиллагааг товч танилцуулав. Гадаад харилцааны сайд

Москвагийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан, албан хаагчид, Москва хотноо ажиллаж буй монголын байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнууд, суралцаж байгаа оюутнуудын төлөөлөл 1930-1940 онуудад ЗХУ-ын /хуучин нэрээр/ нутагт улс төрийн хилс хэрэгт өртөж амиа алдсан монголчуудын дурсгалыг

Чингэлтэй дүүргийн томилгоог хүчингүй гэж үзлээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга буюу дүүргийн МАН-ын дарга Д.Ганболдыг огцруулах шийдвэрийг намынх нь нөхдүүд дүүргийн иргэдийн хурлаас гаргасан. Энэхүү шийдвэрийг хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган батламжилсны дараа Чингэлтэй дүүргийн шинэ Засаг даргыг томилох асуудал яригдах юм. Гэтэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж