Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан тохиолдолд 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалт үйлчилж байгаа нь олон нийтийн шүүмжлэлтэй тулж буй. Иймээс УИХ-ын зарим гишүүн дээрх тэтгэмжийг зогсоох саналыг гаргахаа мэдэгдсэн.