22 дугаар тойргийн сонгогчид идэвхтэй байна

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн гуравдугаар хэсгийн санал авах байранд сонгогчид идэвхтэй саналаа өгч байна. Тус хэсгийн хороонд журмын дагуу санал авах ажиллагаа 07.00 цагт эхэлж, нийт 1769 хүн санал өгөхөөр бүртгүүлснээс 09.45 цагийн үед 270 хүн саналаа өгсөн тухай

ИЗНН-ын дарга С.Оюун саналаа өглөө

ИЗНН-ын дарга С.Оюун өнөөдөр 10.00 цагт УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд саналаа өгч иргэнийхээ үүргийг гүйцэтгэлээ. Тэрбээр гэр бүлийн хамтаар Хан-Уул дүүргийн 15 хорооны 32 дугаар хэсэгт саналаа өгсөн юм. Энэ үеэр С.Оюун “Энэ сонгууль хуулийн хүрээнд явагдаж, булхиа луйваргүй болоосой.

Сонгогчдын идэвх сайн байна

Өнөөдөр УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын сонгууль орон даяар болж байна. Сонгуулийн хэсгүүдэд сонгогчдын идэвхи өндөр байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг, УИХ-ын 26 дугаар тойрог, 28 дугаар хэсэгт иргэд цаг гаруй хугацаанд дугаарлаж байж, саналаа өгч байгаа аж. Мөн Хан-Уул дүүрэг УИХ-ын

Сонгогчдын ирцийг гурван удаа мэдээлнэ

УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхлээд байна. СЕХ санал хураалтын ирцийн мэдээг 11.00, 16.00, 20.00 цагийн байдлаар тус тус гарган олон нийтэд шуурхай мэдээлэхээр боллоо.Ирцийн мэдээнд тойрог тус бүрээр нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, санал өгсөн сонгогчдын

Санал хураах хэсгүүдийн хаягийг танилцуулж байна

УИХ-ын Сонгуулийн санал хураах хэсгийн байруудын хаяг, байршил, хэсгийн нутаг дэвсгэрийн харьяалалыг танилцуулж байна.БАЯНЗҮРХ, НАЛАЙХ ДҮҮРЭГТ САНАЛ ХУРААХ ХЭСГИЙН ХОРООДЫН ХАЯГ, БАЙРШИЛ:БАЯНГОЛ ДҮҮРЭГТ САНАЛ ХУРААХ ХЭСГИЙН ХОРООДЫН ХАЯГ, БАЙРШИЛ:
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ САНАЛ ХУРААХ ХЭСГИЙН ХОРООДЫН ХАЯГ, БАЙРШИЛ:
ХАН-УУЛ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ САНАЛ

АН-ын дарга 12.00 цагт саналаа өгнө

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр 12.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургуульд байрлах хэсгийн хороон дээр очиж, саналаа өгөх юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд хүн амынхаа тоогоор хоёрдугаарт бичигддэг Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт 80 сонгуулийн хэсгийн хороотой юм. Г.ДАРЬ

Сонгогчид хэсгийн хороогоо мэдэхгүй байна

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт хэсгийн хороогоо мэдэхгүй сонгогчид цөөнгүй байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны иргэд хэддүгээр хэсгийн хороонд очиж, саналаа өгөхөө мэдэхгүй байгаагаас эргэж буцах тохиолдол нэлээд гарч буй юм. Өмнө нь наймдугаар хорооныхон хороон дээрээ очиж саналаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл саналаа өглөө

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 09.10 цагт УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналаа 22-р тойргийн 41 –р хэсэгт буюу Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэг дээр өглөө.Тэрбээр “Өнөөдөр Монголын ард түмэн дөрвөн жил тутам байгуулдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаа сонгох өдрийг угтаж

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт өнөөдөр 08.10 цагт Улсын Их Хурлын болон НИТХ-ийн сонгуульд саналаа өглөө.Ерөнхийлөгч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэр дэх Сонгуулийн 4 дүгээр хэсгийн хороо буюу Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн байранд саналаа

Сонгуулийн өдөр

Өнөөдөр сонгуулийн өдөр. Дараагийн дөрвөн жилд ямар төр, засагтай байхаа шийдэх хамгийн хариуцлагатай өдөр. УИХ-ын  сонгуулийн  1905 хэсэгт нийт  нэг сая 838 мянга 849 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ. Тэдний өгсөн саналын дүнгээр шинэ УИХ, Засгийн газар бүрдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж