Хэсгийн хороодын нэгдсэн дүн гараагүй байна

Улс орон даяар өчигдөр өрнөсөн УИХ-ын сонгуулийн саналын дүнгийн талаар СЕХ эцэслэн мэдээлээгүй байна. Улсын хэмжээнд сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1905 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллийг нэгтгэсний үндсэн дээр өнөөдөр 08.00 цагт СЕХ-ноос мэдээлэл хийнэ гэж байсан ч

Санал хураалтын сүүлийн мөчүүд

Оройн 19.20 цаг. Сүхбаатар дүүргийн МУИС-ын Эдийн засгийн сургууль дээр байрлах 23-р хэсгийн хороон дээр нам гүм байлаа. Сонгуулийн санал авах нууц бүхээгүүдийн ихэнх нь хоосон бөгөөд ажиглагчид, хорооны ажилтнууд ганц нэгээрээ орж ирсэн сонгогчдод саналаа хэрхэн өгөх талаар нь

Монголчууд анх удаа автоматаар санал өглөө

УИХ, НИТХ-ын сонгууль өглөө 07.00 цагт эхэллээ. Санал хураалтыг эхлүүлэхийн өмнө хэсгийн хороодын ажилтнууд санал авах машины ажиллагааг санал өгөхөөр ирсэн сонгогчдод танилцуулж, битүүмжлэлийг хийсэн тул эхний сонгогч 07.15 минутад саналаа өгч эхлэв. Санал авах ажиллагаа эхэлснээс хойш саналын хуудас

Гадаад дахь монголчууд АН-ыг сонгожээ

Түүхэндээ анх удаа гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдээ сонгуулийн санал хураалтад хамруулсан энэ удаагийн сонгуулийн гадаад дахь иргэдийн саналын дүнг СЕХ-ноос танилцууллаа. Эх орноосоо хол ажиллаж, амьдарч буй монголчуудын санал авах үйл ажиллагааг зургадугаар сарын 10-нд 39 дипломат төлөөлөгчийн

Намуудын төлөөлөл СЕХ-той зөвлөлдөнө

Автомат машин, гар аргаар тоолсон хяналтын саналын хуудасны дүн Сүхбаатар дүүргийн нэг хэсгийн хороон дээр 800 саналаар зөржээ. Нөхцөл байдал ийм болсон тул УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нам, эвслүүдийн төлөөлөл СЕХ-той зөвлөлдөхөөр болсон байна.Одоо буюу шөнийн 01.35 цагийн байдлаар АН-аас Ч.Сайханбилэг,

“Урьдчилсан дүнг гаргах хэрэгтэй байна”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хяналтын тооллогыг санал хураалтын урьдчилсан дүн гараад, бүх мэдээг танилцуулсаны дараа хийх ёстой. Хяналтын тооллого хийнэ гэх нэрийн дор хэвийн явагдаж байгаа сонгуулийн бүх үйл ажиллагааг зогсоож буй нь

Хяналтын тооллого маргаан дагууллаа

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс УИХ-ын гишүүн Ч.Улаан, МҮАН-ын дэд дарга Н.Батцэрэг, өмгөөлөгч О.Баасанхүү нар мэдээлэл хийж УИХ-ын 24 дүгээр тойрог, Нийслэлийн  ИТХ-ын 14 дүгээр тойргийн 16 дугаар хэсэгт хяналтын тооллого хийх нэрээр саналын хуудсыг автомат машинаас гаргаж гараар тоолж будилуулж

Мэдэгдэл хийхээ түр харзная гэв

МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордон дээр тус нам албан ёсны ээлжит мэдээллээ хийлээ. Тэд цагийн өмнө орон  нутгийн тойргуудад олонхийн санал авч ээлж дараалан ялалт байгуулж байна гэх урьдчилсан мэдээлэл хэлж байсан билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин

Гадаад дахь монголчуудын саналыг тоолж эхэллээ

СЕХ Гадаадад ажиллаж сурч буй иргэдийн нам, эвслийн төлөө өгсөн саналыг яг одоо тоолж эхэллээ.СЕХ-ноос томилсон ажлын хэсэг нь нам, эвслийн ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулан санал тоолох ажлыг зохион байгуулж байна.Д.ЖАРГАЛ

СЕХ маргааш 08.00 цагт мэдээлэл хийнэ

СЕХ сонгуулийн урьдчилсан дүнг маргааш өглөөний 08.00 цагт мэдээлэл хийж, танилцуулахаар болсон байна.  СЕХ гадаад дахь Монголчуудын саналыг 00.00 цагаас эхлэн тоолохоор болсон байна. Энэ үеэр намуудын ажиглагч, гадаадын ажиглагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулах юм байна. Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж