Улсын харцага Э.Оюунболд түрүүллээ

19.52

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Д.Бүрэнтөгс үзүүрлэлээ.

19.18

Наймын даваа

1. П.Бүрэнтөгс у.а – Ч.Санжаадамба у.з

2.Б.Гончигдамба у.г – Э.Оюунболд у.х тунаж гарьд цолны болзол хангалаа.

18.53

Наймын

Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ

Үндэсний их баяр наадмын хурдан морины хамгийн бага нас буюу хурдан дааганы уралдаан барианд орлоо. Газар газрын шандарт 232 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо

Азарга, их насны уралдааны тойм

Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын Азарга, Их насны морьд өнөөдөр уралдлаа.  Уралдаан азарга насаар эхэлж, их насаар өндөрлөсөн юм. Нийт 146 хурдан

М.Баяржавхлан өвдөг шороодлоо

Хүчит бөхийн хоёрын даваа аймаг, цэргийн цолтой бөхчүүдээр үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны хоёр даваа эхэллээ. Зүүн талын тэргүүн магнайг дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг улсын аварга О.Балжинням тэргүүлэн барилдаж байна. Хоёрын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх

Б.Буяннэмэхийн хээр халзан түрүүллээ

Их насны уралдаанд Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлпээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд,

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн

Их насны морьд эргэлээ

Хүй долоон худагт Их насны хурдан морьны уралдаан гарааны зурхайгаас эргэлээ.  Их насанд нийт 321 морь бүртгүүлснээс нэг морь нэмж бүртгүүлсэн бол хоёр морийг хэмжилт хийж хассан байна.

Их насны морьдын уралдаанд  улс, бүсийн наадмын хоёр айрагт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын

Хоёрын даваа эхэллээ

Хүчит бөхийн барилдааны хоёр даваа эхэллээ. Зүүн талын тэргүүн магнайг дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг улсын аварга О.Балжинням тэргүүлэн барилдаж байна. Хоёрын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Билэгжаргалтай, аварга О.Балжиннямтай Хантайшир дэвжээний залуу бөх Гаждамба, улсын аварга

Хүчит бөхийн нэгийн даваа өндөрлөв

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөлөө. Энэ жилийн баяр наадамд улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй

Ерөнхийлөгч шагайн асарт морилж байна

Монгол наадам ёслол төгөлдөр үргэлжилж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Сурын талбайг зорьж сум тавьсан. Тэгвэл одоо шагайн харвааны асарт зочилж шагай харваж байна. Түүнтэй хамт тэргүүн хатагтай Х.Болормаа, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн гэргийн хамт зочилжээ.

Д.ЖАРГАЛ

 

Урианхай харвааны шилдгүүд тодров

Үндэсний их баяр наадмын урианхай сурын харвааны дүн гарчээ. Урианхай сурын харвааны нэгдүгээр байранд Завхан аймгийн Тэс сумын иргэн, Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны харваач Б.Хатансайхан 28 оноогоор тэргүүлсэн байна. Харин хоёрдугаар байранд Ховд аймгийн Дуут сумын иргэн Д.Чулуунбат 28

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж