“FIBA 3×3 Asian Cup 2025” тэмцээн монголчуудын цусыг хөөргөж, зүрхийг дэлсүүлж догдлол дүүрэн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй шигшээ багийн тамирчдын техник, арга барил, хурд хүч авхаалж самбаа дэлхийд дээгүүр үнэлэгдэж, мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ.