Монголын Сурагчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Сурагчдын холбоо/МСХ/-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. МСХ нь зургаа дахь жилдээ сурагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэднийг чадавхижуулж үндэсний соёл, зан заншлаа сурталчилан таниулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж буй ТББ юм

Б.Төртүвшин сумогийн ертөнцөд хөл тавилаа

Энэ сарын 14-нд Японы Осака хотноо эхэлсэн хару башё үргэлжилж байна. Мэргэжлийн сумод барилдахаар сэтгэл шулуудсан шинэ хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэг Осака хотын Тэноожи дүүрэг дэх цагдаагийн эмнэлэгт башёгийн өмнө болсон юм.

Бүсгүйчүүд “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Чөлөөт бөхийн шигшээ багийн эрчүүд энэ сарын 26-28-ны өдрүүдэд Буриадын Улан-Үд хотноо болох Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцох бол гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа нарын тэргүүтэй шигшээгийн бүсгүйчүүд гуравдугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөх гэж байна. Бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болох юм.

Чөлөөтийнхөн Японд бэлтгэл хийнэ

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 22-нд Япон улсыг зорих гэж байна. Манай тамирчид тус улсад ес хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийх юм. Арлын орныг зорих тамирчдын бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Б.Батзориг, Д.Лхагвадорж, Т.Мандахнаран, Т.Даваахуяг, н.Баянмөнх нар багтаж байгаа бол шигшээ багийн дасгалжуулагч А.Цэдэнсодном тэднийг ахлах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж