Асашёорюү Японыг зорилоо

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ сарын 11-нд эх орондоо ирж хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж сонирхсон асуултад нь хариулсан билээ.

Литва улсын дугуйн шигшээ багтай туршлага солилцох боломжтой боллоо

“Цагаан барс” клуб цаашид дугуйн спортын бүхий л төрлийг хөгжүүлэх баг тамирчид бэлтгэх зорилгоор бусад орны дугуйн холбоонуудтай хамтран ажиллахаар болжээ. Мөн дугуйн спортын нэг төрөл болох налуу замын дугуйн уралдааныг хөгжүүлэхээр Литва улсын дугуйн шигшээ багтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Лондончууд дайсандаа ялагдлаа

Лондончууд өөрсдийнхөө дайсанд хожигдлоо гэж gold.com сайтад бичжээ. 2004-2007 онд Челси багийг удирдаж байсан ”Интер” багийн ерөнхий дасгалжуулагч Моуринью ”Челси” болон ”Интер” багийн аваргын лигийн хариу тоглолтын өмнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр ингэж хэлжээ.

Клотти гэдэс эвгүйрхсэнээс болж Пакьянууд ялагдсан гэнэ

Жошуа Клотти өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон тоглолтод шөнөжин гэдэс эвгүйрхэн нойр муутай хоносноос болж ялагдах шалтгаан болсон гэж мэдэгджээ.
IBF-ийн хагас дунд жингийн экс дэлхийн аварга Жошуа Клотти Мэнни Пакьянтой хийсэн тоглолтын өмнөх орой жингээ үзээд боломжийн мэт санагдахаар нь амтлагч ихтэй Ганийн үндэсний хоол иджээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо

1960 онд Монголын бөхийн холбоог үүсгэн байгуулж байсан бол 1966 онд Монголын чөлөөт бөхийн холбоо биеэ даасан спортын холбоо болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Улсын заан Б.Ганбат түрүүллээ

Зэвсэгт хүчний 89 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. Өмнө нь гуравдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулдаг байсан уг барилдааныг ирэх пүрэв гаригт “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах арга хэмжээ давхардсан тул урагшлуулан явуулсан юм.

Дэвид Бэкхэм дэлхийн аваргад дасгалжуулагчаар оролцож магадгүй

Өмнөд Африкт болох хөлбөмбөгийн дэлхийн аваргад хагас хамгаалагч Бэкхэм дасгалжуулагчаар оролцож магадгүй боллоо. Хамгийн сүүлд авсан мэдээгээр Английн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фабио Капелло дээрх тэмцээний үед багийнхаа нэг дасгалжуулагчийн орон тоон дээр ажиллахыг түүнд санал болгосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж