Кличко хүнд цохилтоор Чамберсийг буулган авлаа

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Владимир Кличко өнгөрсөн шөнө Германы Дюссельдорф хотноо АНУ-ын боксчин Эдди Чамберстай тулалдаж, тулааны 12 буюу эцсийн үе өндөрлөхөд таван секунд дутуу байхад хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авснаар IBF, WBO болон IBO-гийн дэлхийн аваргын бүсээ амжилттай хамгааллаа.

Надаль хагас шигшээд өрсөлдөх эрхээ авлаа

Дэлхийд чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгдсэн Испанийн талбайн теннисчин Рафаэль Надаль Индиан-Уэллст зохиогдож буй “Masters 1000” тэмцээний хагас шигшээд шалгарлаа.

Мессиг энэ үеэс эхлэн Диего Марадонатай адилтгаж болно гэв

Аваргуудын лигийн финалын 8/1-ийн хариу тоглолтод Барсад 4:0-оор хожигдсон шалтгаанаа Германы ”Штутгарт” багийн ерөнхий дасгалжуулагч Кристиан Гросс ийнхүү тайлбарлажээ. ”Манай баг идэвхгүй зоримог бус байсан бол өрсөлдөгч барселоничууд, багийн болон тамирчин тус бүр гайхалтай чадварлаг тоглолт үзүүлсэн” гэж хэлснийг УЕФА-гийн албан ёсны сайт мэдээлжээ.

Шарапова, Сафина, Давыденко нар Майамид болох тэмцээнээс нэрээ татав

Оросын тамирчид Мария Шарапова, Динара Сафина болон Николай Давыденко нар Майамид болох “Sony Ericsson Open-2010” талбайн теннисний тэмцээнд гэмтлийн улмаас оролцохгүй боллоо. Тэмцээнийг зохион байгуулагчид энэ тухай албан ёсоор зарласныг AFP мэдээллээ.

Америкийн хөгжөөн дэмжигчид ах дүү Кличког ялгах чадваргүй

Америкийн HBO спортын сувгийн ерөнхийлөгч Росс Гринберг ”Америкийн хөгжөөн дэмжигчид хүнд жингийн Украины ах дүүс Виталий болон Владимир Кличко нарыг ялгадаггүй” гэж мэдэгджээ. Гринбергийн өгүүлснээр ийм шалтгааны улмаас HBO спортын суваг Владимир Кличкогийн одоо болох тулааныг америкт цацахгүй байхаар шийдсэн аж.

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 27 нас хүрлээ

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 27 нас хүрлээ

Дэлхийн аварга, гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Тэрбээр 27 нас хүрч байгаа аж. Түүнтэй утсаар холбогдож төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх гэж байгаа талаар нь тодрууллаа.

“Sprite” лигийн талаар мэдээлэл хийлээ

“TLG-13” төрийн бус байгууллагын тэргүүн С.Тулга “Sprite” лигийн тэмцээний бүх оддын тоглолтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ сарын 21 буюу ирэх ням гаригт “Sprite” лигийн тэмцээний бүх оддын тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж