Харумафүжи өвдөг шороодлоо

Осака хотноо үргэлжилж буй Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 11 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. 10 өдрийн барилдааны дараах байдлаар нэг ч унаагүй башёг тэргүүлж байсан их аварга Хакухо М.Даваажаргал, зүүн жигүүрийн сэкиваки Баруто нар өнөөдөр учраа тааран барилдаж, их аварга уватэнагэ мэхээр давснаар 11 даваатай болж, 100 хувийн амжилтаар башёг тэргүүлж эхэллээ.

Турин хотноо уран гулгалтын ДАШТ эхэллээ

ISU буюу Олон улсын уран гулгалтын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 100 дахь удаагийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Турин хотын “Палавела” мөсөн талбайд эхэллээ. Тэмцээнд нийт 53 улсын 208 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон мөсний бүжгийн төрөлд өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр NBA-д

Жералд Уоллэс 17 оноо, 19 удаа самбараас бөмбөг авч нэмэлт цагт Бобкетс Уизардсыг 95-86 хожлоо. Ийнхүү Бобкэтс энэ улирлын 36 дахь хожлоо авсан нь 6 жилийн түүхтэй энэ багийн хувьд хамгийн өндөр амжилт нь юм. Гэхдээ энэ Бобкэтст илүү том зорилго байгаа нь Плэйоффт анх удаагаа шалгарах ба Дорнод Бүсийнхээ 7-р байранд яваа.

”Евро 2012”-ын бэлтгэл ажил хангалтгүй байна

2012 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Украин, Польш улс хамтран зохион байгуулна. Зүүн Европт болж байгаа анхны тивийн аваргын тэмцээн учраас тус улсууд ихээхэн анхаарал тавьж байгаагаа мэдэгдсэн ч Европын хөлбөмбөгийн холбооны ажлын хэсэг бэлтгэл ажилд муу дүн тавихад бэлэн болжээ.

MotoGP-гийн туршилтын гараанд Кейси Стонер хамгийн хурдан нь байв

MotoGP-гийн 2007 оны дэлхийн аварга Кейси Стонер Катарт болсон шинэ улирлын өмнөх туршилтын гараанд нэг тойргийг хамгийн богино хугацаанд туулжээ. Өнгөрсөн шөнийн туршилтын гараанд Стонер нэг минут, 55.353 секундын амжилт гаргаснаар өмнөх гараанд түрүү авсан Валентино Россигийн хурдыг гүйцсэн байна.

Месси Бэкхэмийг ардаа орхиж, дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгч болов

Английн хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг гэгддэг Дэвид Бэкхэм дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчийн байр сууриа Лионель Мессид алдлаа. Өдгөө 34 настай Бэкхэм хөлбөмбөгчийн карьераасаа гадна зар сурталчилгаанаас ихээхэн хэмжээний орлого олдог бөгөөд өнгөрсөн хоёр жилийн турш дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж